Иргэний зориг ногоон намын дарга С.Дэмбэрэл нарын хэд хэдэн хүн намаа сольж, 2016 оны Улсын Их хурлын сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцохоор болсон байна. Тиймээс хамтран болсон эл намуудын удирдлагууд хэд хэдэн зүйл дээр тохиролцоо хийжээ.
Тухайлбал, Иргэний зориг ногоон намын гурван хүн УИХ-д Ардчилсан намын нэр дээр өрсөлдөх аж. Тодруулбал, С.Дэмбэрэл Баянгол, Чингэлтэй дүүргийн аль нэг тойрог дээр өрсөлдөхөөр Ардчилсан намынхантай тохиролцож байгаа бол Ерөнхий сайд асан Бямбасүрэнгийн хүү Хүдэр-Ян мөн л Ардчилсан намын нэр дээрээс өрсөлдөхөөр намын батлахаа гардан авчээ. Харин С.Оюун энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгийг эх сурвалж онцоллоо.
Юутай ч өнөөдөр АН болон ИЗНН-ын хамтран ажиллах гэрээний дагуу 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх ИЗНН-ын гурван гишүүн АН-д элсэн, гишүүний батлахаа гардан авлаа.
Сэтгэгдэл (8)