Өнөөдрийн байдлаар 18-30 насныхан хамрагдах Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт 80.1 хувьтай байна. Тодруулбал, вакцинжуулалтад 624 мянган иргэн хамрагдах ёстой бөгөөд 499 319 нь хамрагджээ.
Вакцинжуулалтын хугацаа өнөөдөр дуусах байсан ч хамрагдалт хангалттай биш байгаа тул хугацааг ирэх сарын 1-ны өдөр хүртэл хойшлуулаад байгаа билээ. Тиймээс залуусыг вакцинжуулалтдаа идэвхитэй хамрагдахыг мэргэжлийн байгууллагаас уриалж байна.
Дашрамд дурдахад, жирэмсэн болон ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн, өндөгний харшилтай залуус вакцин хийлгэхээс түр татгалзах хэрэгтэй. Мөн вакцин хийлгэснээс нэг сарын дотор жирэмслэхгүй байхыг эмч нар сануулж байгаа.