Газар тариалангийн болон гандуу байгаа бүс нутгаар үүлэнд зориуд нөлөөлж байна. Үүний үр дүнд энэ сарын 24-25-нд шилжих шөнө Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймгийн ихэнх, Хэнтий, Сүхбаатар, Завхан, Дорноговь аймгийн зарим газраар бороо орлоо. Булган, Орхон аймгийн уулархаг хэсгээр орсон бороо цас болон үргэлжилж, 1-6 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Энэ шөнө Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар 0.2 мм хүртэлх хэмжээний бороо орсон бол өчигдөр 14.00 цагийн байддаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд аадар бууж байлаа. Гандуу байсан Өмнөговь аймгийн нийт нутгаар энэ сарын 21-23-нд бороо, зарим газраар цас орж, ган тайлагдав. Тус аймгийн Гурвантэс суманд 22 мм хур тунадас унасан нь хамгийн их чийг буусан газар болж байна. Баян-Овоо, Номгон, Манлай, Цогтцэций суманд 15-22 мм хур тунадас оржээ. 24-25-нд шилжих шөнө Булганд 0.2 мм бороо орсон бол Даланзадгад, Мандал-Овоо, Цогтцэцийд бороо шивэрчээ.
Сэтгэгдэл (10)