Сүүлийн үед нийтийн тээврийн том оврын автобусны жолооч нар осол гаргах нь ихэссэн. Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр “Тулга огоо” ХХК-ны автобусны жолооч осол гаргаж нэг зорчигч гэмтсэн байна.
Тодруулбал БЗД Халдвартын эмнэлгийн автобусны буудалд “Тулга огоо” ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б нь “H.Grace” маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 56 настай эрэгтэй З гэмтсэн осол гарсан байна.