Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан БНСУ-д айлчлаад ирсэн билээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр тус улсын мэдээллийн хамгийн том агентлаг болох KBS телевизэд ярилцлага өгсөн байна. Ярилцлагыг тус улсын бодлого тодорхойлогчид шийдвэр гаргагчдад зориулсан гол нэвтрүүлэг “Долоо хоногийг шинжих нь” нэртэй хамгийн нэр хүндтэй нэвтрүүлэгтээ оруулсан тухай БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Ганболд ярьжээ.
Мөн тухайн нэвтрүүлгийн дараа Ерөнхийлөгчиийн ярилцлагыг маш олон хүн үзлээ, сүүлийн нэг жилийн хамгийн дээд үзүүлэлт боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцсон энэхүү нэврүүлгийг тухайн өдрийн байдлаар 12 сая 250 мянган хүн үзсэн гэсэн статистик гарсан хэмээн KBS телевизээс холбогдсон аж. Энэ нь үндсэндээ Монгол Улсыг гадныхан ихэд сонирхож буйн илрэл бөгөөд Ерөнхийлөгчийн ярилцага тус телевизийн хувьд рекорд тогтоосон гэхэд болохоор ажээ.
Сэтгэгдэл (6)