БНХАУ-д он гарсаар зургаан монгол иргэн хар тамхины хэрэгт холбогдон саатуулагджээ. Монгол Улсын зарим иргэд ийнхүү хууль, эрх зүйн мэдлэггүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн БНХАУ-аас хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхээр завдсан тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдсон байна.
Он гарсаар эхний таван сарын байдлаар монголын зургаан иргэн энэ төрлийн хэрэгт холбогдсоныг нэг нь 15 жилийн ял авч, бусдынх нь мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж.
Өнгөрсөн онд тус улсад Монгол Улсын 37 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 19-25 насны 14, 26-35 насны 18, 36-аас дээш насны таван иргэн байсан байна. БНХАУ-д хар тамхитай холбоотой гэмт хэрэгт оноох ял өндөр бөгөөд цаазаар авдаг учраас энэ төрийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг холбогдох албаныхан сэрэмжлүүлсээр байгаа юм.
Сэтгэгдэл (1)