09.00 цагт: БХЯ, Зам тээврийн яам хамтран зохион байгуулж буй "Зүүн Хойд Азийн дэд бүтцийн стратегийн ач холбогдол, хөгжлийн чиг хандлага" сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурал ГХЯ-нд болно.
10.00 цагт: “Иргэддээ-Тусалъя” Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг Чингисийн талбайд болно.
10.30 цагт: Хог хаягдлаар амьдрал ахуйд хэрэгцээтэй бүтээгдэхүүн хийж, түүнийгээ борлуулах замаар сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн тэднийг амьдрах ухаанд сургах, байгаль орчноо хайрлан хамгаалж, эрүүл аюулгүй орчинд амьдарч сурах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой “Алдагдал, хаягдыг алт, мөнгө болгоё-Хүүхэд 2” төслийн үйл ажиллааг танилцуулах арга хэмжээ Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.
11.00 цагт: Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвөөс БОНХАЖЯ-ны хууль бус шийдвэр болон гурван шатны шүүхийн шийдвэрийг тус яам хэрэгжүүлэхгүй байгаа асуудлаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.00 цагт: Монголд анх удаа шатахууны импорт, агаарын бохирдлыг зогсоох технологи зохион бүтээсэн залуучууд өөрсдийн бүтээлээ танилцуулах арга хэмжээг Хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулна.
11.30 цагт: "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Хүний эрх, хөгжлийн төлөө Азийн Форумын хүний эрхийн шинжээчид Монголын улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагаанд хүний эрхийн асуудлуудыг хэрхэн тусгаж буй талаар мэдээлэл хийнэ. Азийн Форум /Forum Asia/ нь НҮБ-д зөвлөх эрхтэй бүсийн хүний эрхийн байгууллага юм.
12.00 цагт: “Монгол технологийн хувьсгал” сэдвээр МУИС-ийн багш нар, Уламжлалт анагаах ухааны доктор профессорууд, “Батзүү” ХХК, Хэрэглэгчийн менежментийн академиас "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.30 цагт: Нийслэлийн АН-ын Хуулийн албанаас Сонгуулийн хууль, тогтоомжийн зөрчилтэй холбоотой асуудлаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14.00 цагт: "Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн" болон Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагч нар Туул голын ойр орчим дахь хог хаягдлыг цэвэрлэнэ. Нээлтийн үйл ажиллагаа Зайсан дахь "Миний зах-ын урд талбайд эхлэх юм.