УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг тодруулах сүүлийн хугацаа маргааш. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо, Монгол Ардын намын Бага хурал өнөөдөр хуралдаж 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг эцсийн байдлаар баталгаажуулна. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо 18.00 цагт Төрийн ордонд хуралдахаар тов зарлажээ. Тус намын тойргийн хороод уржигдараас хуралдаж УИХ-д нэр дэвшигчдийн нэрсийн эхний байдлаар гаргасан юм. Өнөөдөр болон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар намын дотоод асуудал, сонгуульд хэрхэн оролцох арга, тактикаа боловсруулах юм байна. Мөн ҮЗХ-ны хурлаас оффшорт данстай гишүүдээ нэр дэвшүүлэх эсэх асуудлыг нухацтай ярилцах аж.
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд оффшор бүсэд данстай гишүүдээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. Мөн бусад намын дарга нарыг адил шийдвэр гаргахыг уриалсан билээ. Түүний хэлснээр АН-аас ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогт, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Ерөнхий сайдын зөвлөх Д.Батбаяр зэрэг хүмүүс УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ хасуулахаар байгаа юм. Гэтэл тэднийг намынх нь анхан шатны байгууллагаас дэмжчихээд байгаа билээ. Харин өнөөдөр болох Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар дэмжлэг авч чадах эсэхийг харах үлдлээ.
Монгол Ардын намын хувьд аймаг, дүүргийн намын хороонаас дэмжигдсэн нэр дэвшигчдийн асуудлыг "хав" дарж шууд Бага хурлаараа хэлэлцэхээр товложээ. Удирдах Зөвлөл өчигдөр хуралдаж, намын Бага хурлаа өнөөдөр 14 цагт хуралдуулах шийдвэр гаргажээ. Хурлаар УИХ-д нэр дэвшигчдийг эцсийн байдлаар тодруулах юм. Тэд урьдчилсан байдлаар буюу аймаг, дүүргийн намын хорооноос дэмжигдсэн нэр дэвшигчдийг нууцалж байгаа бөгөөд шууд Бага хурлаараа хэлэлцэхээр болжээ.
Ингээд АН-аас хэн, хаана нэр дэвших гэж буйг танилцуулъя.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж
УИХ-ын гишүүн Н.Батбаяр
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
УИХ-ын гишүүн А.Бакей,
Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан
УИХ-ын гишүүн асан Д.Мурат
УИХ-ын гишүүн Х.Баттулга
УИХ-ын гишүүн Д.Ганбат
Хөдөлмөрийн баатар, МУГТ, олимпийн аварга Н.Түвшинбаяр
UFC группийн О.Амартүвшин
Говь-Алтай аймгийн Засагдарга О.Амгаланбаатар
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
УИХ-ын гишүүн М.Содномпил
Дархан-Уул аймгийн АН-ын дарга Б.Мягмардаш
Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар,
Данзанравжаагийн тахилч З.Алтангэрэл
Зам тээврийн сайд М.Зоригт
Бригадын генерал Д.Энхбаатар
УИХ-ын гишүүн Б.Наранхүү
Эгийн голын УЦС-ын дарга Д.Одхүү
Зэс эрдэнийн хувь компанийн захирал Д.Алтанхуяг
Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн
УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг
Нутгийн буянт компанийн захирал Л.Бат-Орших
Масс медиа группийн захирал Ч.Даваабаяр
Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь
УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат
Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны тэргүүн Л.Цандэлэг
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
ТЭСО компанийн захирал О.Цогтгэрэл
Ш.Адьшаа /Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн/
Д.Батцогт УИХ-ын НББСШУ-ны Байнгын хорооны дарга
Д.Пүрэвдорж ИХШХЕГ-ын дарга асан
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар
Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар
аймгийн засаг дарга Ж.Оюунбаатар
Нийслэлийн дүүргүүд
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ,
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа,
Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал
Худалдаа хөгжлийн банкны захирал Мэдрээ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
УИХ-ын гишүүн Л.Болд,
УИХ-ын гишүүн Г.Батхүү
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг
УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл
УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган
Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж
Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатар
Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг
Кекүшюзан Д.Батбаяр
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай нар өрсөлдөхөөр болжээ. Харин тус дүүрэгт горилж байсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн нэр дэмжлэг авч чадалгүй унасан байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (21)