Тус тойрог сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр дөрвөн мандаттай болсон бөгөөд дүүргийн АН–ынхан өчигдөр нэр дэвшигчидээ тодорхой болголоо.
Ямартай ч АН-хан дараах нэр дэвшигчийг олон цензурыг харгалзан тун чиг боломжийн шийдвэрт хүрчээ. УИХ гишүүдээс Лу.Болд, Г.Батхүү, АН ын дараа үеийн улс төрчид болох Ж.Ганхуяг, Г.Байгалмаа нар ХУД-ээс тодорлоо.
Дээрх нэр дэвшигчдийн сонголт нь олон сонирхолыг нэгтгэсэнээрээ хамгийн “оптимальный” болж чадаж. Тухайлбал: АН-н мөнхийн “зовлон” фракцын хуваарилалтаар МОАХ-с Г.Байгалмаа, МОАН-с Лу.Болд, Г.Батхүү, Алтангадас-с Ж.Ганхуяг. АН-н өнөөгийн УИХ-д эзлэх суудал нь 38 буюу нийт тойргийн 50%. Иймд тойрог бүрийн 50% нь “улирагсад” гэвэл /З.Энхболдын гол шаардлага/ дээр дурьдсан Лу.Болд, Г.Батхүү нар. Харин жендэрийн хувьд 30% гэвэл 1 квот нь эмэгтэй байх нөхцлийг Г.Байгалмаа, тойргийн “гал тогоо”-д байж сонгогчидтой гардан ажилласан шаардлагыг 8 жил Засаг даргын албыг хашсан Ж.Ганхуяг гэхчилэнгээр тус тус хангажээ.
Өмнөх 2012 оны Улсын их хурлын сонгуулиар ялалт байгуулсан Лу.Болд гишүүн тойрогтоо тогтмол уулзалтуудыг зохион байгуулж томоохон ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлсэнд сонгогчид ам сайтай байдаг юм билээ. Мөн Лу.Болд гишүүний хувьд туршлагатай, гадаад харилцаа тал дээр Монголын нүүрийг тахалдаг улс төрч гэж хэлэхэд бараг л хэлсдэхгүй байх. Иймдээ ч Лу.Болд гишүүн ХУД АН-ынхнаас бүрэн дэмжлэг авч нэгээр гарч байх шиг.
Хоёр дахь квотын “эзнээр” ХУД Засаг дарга Ж.Ганхуяг “тодорсон”. Ж.Ганхуягийн хувьд дүүрэгтээ хоёр удаа Засаг даргаар сонгогдон ажиллаж байгаа төрийн менежментийн хувьд бэлтгэгдсэн менежер гэх юм билээ. Зөв менежмэнтийг хийсний үр дүнд дүүрэгтээ жил бүр төсвөөс хамгийн их санхүүжилтийг татаж чадсан сүйхээтэй залуу. Энэ ч утгаараа сүүлийн найман жил Хан-Уул дүүрэг танихын аргагүй өөрчлөгдөж, дүүргийн жирийн иргэдээс эхлээд АН жирийн гишүүд ч дүүргийн намынхаа дэд дарга, “унаган хүүд” бүрэн дэмжлэгээ өгчээ. Нөгөө талаас АН-н дараа үеийн улс төрчид буюу 70-аад оны “даруулж даруулж ирсэн” гэх дунд үеийнхэн ч түүнийг тун хүчтэй дэмжиж байгаа гэнэ.
Г.Батхүү гишүүн нь Өвөрхангайгаас хоёронтоо УИХ гишүүний сэнтийд сууж байгаа туршлагатай улс төрч. Энэ жил тэрээр Өвөрхангайдаа үзэлгүйгээр Хан-Уулыг сонгосон нь бас учиртай. Магадгүй өнгөрсөн 2012 оны сонгуулиар маш их хэл ам болж байж сонгогдож байсан нь ийн буйраа сэлгэхэд хүргэсэн бололтой.
Эсрэгээрээ МОАХ-ын угшилтай Г.Байгалмаа анхнаасаа хүчтэй яригдаж байсан. Их хурлын даргын зөвлөх тэрээр Дэд сайдаар ажиллаж байхдаа Хан-Уул руу хүчтэй анхаарч тэнд өөрийн дэмжигчдийг бий болгож чадсан “авхаалжтай” нэгэн. Г.Байгалмааг МОАХ –н партизанууд хүчтэй дэмжихээс гадна АН-н 1-р хүн далдуур зөвлөхөө чамлахааргүй зүтгүүлсэнээр квотын эзэн болгож чаджээ.
Иймээс ХУД-ийн АН-хан Лу.Болд, Г.Батхүү, АН ын дараа үеийн улс төрчид болох Ж.Ганхуяг, Г.Байгалмаа нараа дэвшүүлээд явсан нь багадаа намын дотоод эв нэгдэл, ихдээ сонгуульд ялах боломж гэж үзжээ. Өнөөгийн нөхцөл байдлаас харахад дээрх хувилбараас илүү зөв сонголт харагдахгүй байна. Одоо ҮЗХ батлах л үлдлээ.
Сэтгэгдэл (25)