Орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг сайжруулах автозамын сүлжээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж сүүлийн 3 жилд л гэхэд 72,9 км автозамыг тавьсан.
Ингэснээр орон нутгийн чанартай автозам 59,4 км байсныг 136 км-т хүргэсэн юм. Өмнөговь аймгийн төвөөс улсын нийслэлтэй холбогдсон замын шар тээгийн уулзвараас Цогтцэций сум хүрэх 59,6 км авто замын ажлыг өчигдрөөс эхлүүллээ.
Тус замыг концесийн гэрээгээр байгуулж буйгаараа Өмнөговьчуудад маргааш хийх ажлаа өнөөдөр хийж буй мэт ашигтай болж байгааг онцолж байлаа. Цогтцэций Даланзадгадыг холбосон замыг 2017 оны 10 сарын 30 гэхэд дуусгаж хүлээлгэн өгөх юм байна.