Чингэлтэй дүүргийн ИТХТ-ийн тогтоолоор дэлхийд дуурсгасан алдар, амжилт, бүтээлийг нь хүндэтгэн нэр бүхий иргэдийг Чингэлтэй дүүргийн "Хүндэт иргэн"-ээр нэгдүгээр хорооны иргэн, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Л.Түдэв, Ардын уран зохиолч Б.Бааст, 6 дугаар хорооны иргэн, 2016 оны хүндийг өргөлтийн мастеруудын дэлхийн аварга Ц.Эрдэнэчулуун, 5 дугаар хорооны иргэн С.Санжааванчиг нарыг өргөмжилжээ.
"Хүндэт өргөмжлөл"-ийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нарын албаны хүмүүс гардуулж өгөв.
Сэтгэгдэл (1)