Өнөөдөр Улаанбаатарт өдөрт 21, шөнөдөө 1 хэмийн дулаан байна. Харин өнөөдөр болон 6 сарын 1-нд Алтай, Хангайн уулсаар, 30-нд төвийн нутгийн зарим газраар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.