Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс Улаанбаатар хот дахь авто худалдааны захуудад худалдаж буй япон автомашинуудад цацрагийн хэмжилт хийж эхэлжээ. Манай улсын иргэд ОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш өөрийн эзэмшлийн автомашинтайгаа хилээр их гарах болсон.
Үүнтэй холбогдуулан зарим автомашинаас цацрагийн бохирдол илрэх болсон гэнэ. Цацрагийн бохирдолтой автомашин opyyлж ирэх нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулна, бизнес эрхлэгчид ч үр ашиггүй зарлага, чирэгдэл гаргана гэсэн үг. Тиймээс автомашин импортлохдоо (ялангуяа Японоос) зайлшгүй хэмжилт хийлгэсэн, эсэхийг шалгах шаарддагатайг тус байгууллагаас анхааруулжээ. Өнгөрсөн онд манай улсад гурван машин цацрагийн бохирдолтой нь илэрч байсан бол 2014 онд ийм тохиолдол бүртгэгдээгүй аж. Бохирдсон машиныг цэвэрлэгээнд хамруулж, цацрагийнх хэмжээг бууруулдаг юм байна.