Нийслэлийн хэмжээнд Шилэн дансны тухай хуулийг 96,4 хувиар биелүүлсэн дүнтэй гарсан гэсэн мэдээллийг өглөө. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн үзлэг шалгалтыг Нийслэлийн Дотоод аудитын албанаас нийслэлийн харъяа 75 байгууллага, дүүргийн Дотоод аудитын алба нь нийт 442 байгууллагад үзлэг шалгалт хийсэн байна.
Үзлэг шалгалтын явцад нийслэлийн харьяа зарим байгууллагууд өмнөх оны төсвийн зарлагын хэмнэлт, туслах үйл ажиллагааны орлогоос давсан хэсгийн урамшуулалд зарцуулсан байгууллагын тайлан, цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээ, тендер, дараа жилийн төсвийн төслийг оруулаагүй гэх мэт нийтлэг алдаа зөрчлүүд илэрсэн гэдгийг хэллээ. Гэхдээ энэ нь Сангийн яамнаас шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинэчилсэн, шинэ тутам хэрэгжиж байгаа хууль, журам учраас ойлголтын зөрүү үүссэн, эрх зүйн актыг буруу ташаа ойлгох гэх мэт санаатай бус алдаа дутагдалаас үүдэлтэй гэж дүгнэж байгаагаа хэллээ.
Нийслэлийн удирдлагууд энэхүү тайланг сонсоод, тайлангаас харахад нийслэл Шилэн дансны тухай хуулийг манлайлан хэрэгжүүлдэг нь харагдаж байна. Татвар төлөгчид, иргэдийн мөнгийг хэн, хэрхэн, юунд зарцуулсныг нь тодорхой харуулж мэдээллэдэг байх зорилгоор Шилэн дансны тухай хууль батлагдан гарсан. Гэвч шилэн дансны мэдээллийг иргэд тэр бүр сонирхож хараад байдаггүй нь анзаарагддаг. Тиймээс шилэн дансны мэдээллийг иргэдэд энгийн ойлгожтойгоор байршуулах, харах өөр боломжуудыг судлаж хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцолж байлаа.