Чингисийн талбайд "Монгол цэргийн жавхаа-2016" уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр 11:00-14:00, 21:00-23:00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм. Мөн Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн театр, Тагнуулын ерөнхий газар, Спортын ордны урд зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулахаар болжээ.