Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал 20.00 цагт эхлэхээр товлогдоод байсан ч одоогоор эхлээгүй байна. Өнөөдрийн хуралд оролцох ёстой саналын эрх бүхий 228 гишүүн бүгд цугласан байна. Яг одоо АН-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй удирдлагууд ҮЗХ-ны хуралдаа ирээгүй байна.
ҮЗХ-ны хурлаар УИХ-д нэр дэвшигчдээ тодруулах юм. Гэтэл энэхүү хурлаас өмнөхөн УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг нэрээ татаж байгаа хэмээх мэдээлэл тарж эхэллээ. Тэрбээр Өмнөговь аймагт нэр дэвшихээр "Хар жагсаалт"-д ороод байсан билээ.
Сэтгэгдэл (1)