МАН-ын V Бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. МАН энэ удаагийн сонгуульд нийт 16 эмэгтэйг нэр дэвшүүлэхээр тохироод байгаа ажээ. Одоогоор УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Хан-Уул дүүргээс, дэд асан Ж.Цолмон Хөвсгөл аймгаас тус тус нэр дэвшихээр эрхээ аваад байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлээс цөөн зүйл тодрууллаа.
- Эмэгтэйчүүдийн квотын асуудал хөндөгдөж байгаа. Энэ асуудал дээр МАН ямар байр суурь баримтласан бэ?
-Квотын тухайд гэвэл намынхаа дүрэмд УИХ-д 25-аас доошгүй хувьд нь эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлнэ гэсэн дүрэмтэй. Энэ дүрмийнхээ хүрээнд болон хуульд заасны дагуу манайх 16 эмэгтэйг УИХ-д нэр дэвшүүлэхээр дөнгөж сая Удирдах зөвлөл маань шийдээ гаргалаа. Миний хувьд Хан-Уул дүүргийн 55 дугаар тойрогт нэр дэвшихээр сая Удирдах зөвлөлөөсөө эрхээ авлаа. Үүнийг манай Бага хурал баталгаажуулна.
-МАН “иргэдийн санал дээр үндэслэж, нэр дэвшигчдээ тодруулна” гэсэн. Биелэлт нь ямар байгаа бол?
-Анхан шатныхаа намын үүрүүдээс санал авсан. Түүнээс гадна судалгаа явуулж, үүн дээр үндэслэн УИХ-д нэр дэвших гишүүдээ тодруулсан байгаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл (3)