АН-ын ҮЗХ-ны хурал одоо болтол эхлээгүй байна. ҮЗХ-ны 228 гишүүн бүгд хүрэлцэн ирж, ирц бүрдээд байсан ч АН-ын дарга З.Энхболд танхимд орж ирэхгүй байснаас хурал эхлэхгүй хүлээлтийн байдалтай байсан юм. Эх сурвалжийн хэлж байгаагаар танхимд З.Энхболд орж ирсэн хэдий ч хурал албан ёсоор эхлээгүй байгаа юм байна.
Өнөөдрийн хуралдаанаар нэр дэвшигчдийг тодруулж, эцэслэн батлах юм. АН-ын ҮЗХ-ны хурал Төрийн ордонд болж байгаа бөгөөд хаалга болгонд хамгаалалт гаргасан байна. Мөн хуралдааны танхимд утас болон интернэтийн сүлжээ унагаагч тавьсан аж. Энэ нь АН-ын ҮЗХ-ны хурал болгоноор хийгддэг "Уламжлал" болсон ажил юм. ҮЗХ-ны хуралдааны талаар бид шуурхай мэдээлэх болно.