6 сарын 1-нд буюу Хүүхдийн баяраар цаг, агаар ямар байхыг хүргэж байна. Энэ өдөр баруун зүгийн нутгийн, 2-нд төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
Энэ өдөр Улаанбаатарт өдөртөө 29 хэмийн дулаан шөнөдөө 11 хэмийн дулаан байх аж.
Т.Энхэлээ