Хонь - (3/21-4/19)
Өөрийн ажил хэрэгтээ найдах нэг хэрэг, гэвч найз нөхөд, гэр бүлдээ тулгаж болохгүй. Та ганцаараа үлдэж мэднэ. Харилцаанд тулгарч буй асуудлууд хайртын тань хардалтаас үүсч байж мэднэ. Өвөрмөц газрыг сонгож, аль алинд нь сайнаар нөлөөлөхөөр амар. Хоёуландаа таалагдах нийтлэг сонирхлыг олж, хамтдаа хийж чадна.
Үхэр - (4/20-5/20)
Хүнд зүйл тохиолдож магадгүй тул асуудалд тэвчээртэй ухаалаг ханд. Хувь заяа таны хатуужлыг дахин сорьж байна. Эргэн тойрныхоо хүмүүсээ бодитоор үнэлэх саруул ухаан, бусадтай харьцах уян хатан чадвар зэрэг нь нөхцөл байдлаас нэр төртэй гарахад тань түлхэц болно. Төлөвлөсөн ажил санаснаар болохгүй. Тиймээс бүхий л ажил алба найз нөхдийн уулзалтаа хойшлуул. Гэр орныхоо ажилд зүтгэвэл илүү үр дүнтэй. Хүүхэддээ анхаарал тавьж тэвчээртэй сонс.
Ихэр - (5/21-6/21)
Таны бодол, зүрх сэтгэлтэйгээ зөрчилдсөөр байна. Бүтээлч чадвар өндөр байгаа хэдий ч бусад хүмүүсийн гаргасан шинэ санаачилгууд танд саад болох болно. Өөрийн төрөлх зөн совиндоо итгэж чадвал бизнес яриа хэлэлцээ амжилттай болж, бараа бүтээгдэхүүнээ асар өндөр үнээр худалдах болно. Өөртөө зориуд амрах цаг гаргаж, адал явдлаар дүүрэн хөгжилтэй өнгөрөө.
Мэлхий - (6/22-7/22)
Амаргүй өдөр байх болно. Хэрэв та түргэн ууртай бол, бусдыг балбаад хаячихмаар санагдаад бухимдаад байгаа бол тун сэрэмжтэй бай. Уур биеийг л зовоодог. Тэрнээс өөр юуг ч дийлдэггүй. Бусдыг өөрөөсөө үргээчихгүйн тулд эелдэг, найрсаг арга барилаар харьц. Бизнесийн хамтрагчтайгаа үр дүнтэй харилцах, заавар өгөх, бодол санаагаа хэлэхдээ товч тодорхой ярьж, ойлгуулах хэрэгтэй.
Арслан - (7/23-8/22)
Зохиолч арслангуудын хувьд онгод нь орсон өдөр болно. Өөрийн авъяас чадвартаа улам ихээр итгэж эхлэх төлөвтэй. Хэрэв та уур бухимдалтай байгаа бол дамжаа сургалтанд яв. Хийсэн ажлынхаа үр бүтээлийг мэдрэхийн тулд юу сурснаа бусадтай хуваалцах нь хамгийн сайн арга. Шинэ арга барил олж авах, ажлын үр дүнг сайжруулахад нэмэртэй. Танд компьютертээ шинэ программ суулгахгүй байхыг зөвлөе.
Охин - (8/23-9/22)
Ажил дээр гарсан зөрчилтэй асуудлууд бусадтай маргалдахад хүргэнэ. Аль болох тайван байж, зан араншингаа хяна. Та ямар нэг асуудлын мөн чанарыг олж, бусдад ойлгуулахыг маш их хүсдэг. Асуудлыг бүрэн шийдэж чадахгүй ч сэтгэлээр унаж бууж өгөх хэрэггүй. Ажлын байран дахь аюултай нөхцөл байдалд анхааралтай ханд. Жолоо барьж байхдаа болгоомжтой байж, аюулгүй байдлыг сахь.
Жинлүүр - (9/23-10/22)
Шинэ төслийн эхлэл маш их догдлол авчирна. Хэрвээ таны хамтрагч танаас удаан хөдөлгөөнтэй байх юм бол танд төвөгтэй байх болов уу. Бусдаасаа хэтэрхий хурдан байх хэрэггүй. Бүх хүчээ гарган хамт нэг эгнээнд яв. Дэлхийн ван таны тогтвор муутай харилцаанд сөргөөр үйлчилдэг. Бусдаас битгий их юм хүс, одоо тохиромжтой цаг нь биш. Өдрийн турш тайван амгалан байвал цааш явах боломжтой болно.
Хилэнц - (10/23-11/21)
Амьдрахын тулд бусдаас зөвлөгөө ав. Чалчаа Буд гараг, удирдагч Ангараг гараг хоёулаа сансар огторгуйг тулаанд дуудах тул тэвчээргүй, уур уцаартай байх бололтой. Бүлэг, багийн ажилчдын уулзалт дээр маргалдаан, зөрчил үүсч мэднэ. Дэргэдэх хүмүүс өөрийн онол, үзэл бодлоо гаргаж өрсөлдөнө. Хилэнцүүд ашгийн төлеө бус байгууллагад зориулан мөнгөө цуглуулах байх.
Нум - (11/22-12/21)
Энэ өдөр таны амьдралын эрч хүч бага зэрэг дээшлэх хандлагатай байна. Гэхдээ гэнэтийн таагүй мэдээ эсвэл дотны хүний тань алсыг хараагүй болчимгүй үйлдэл харилцаанд сэв суулгах үндэс болохыг үгүйсгэхгүй. Зүүд нэг хоногийн дараа биелнэ. Хааяа хааяа чиний бүтээлч болон зөн совингийн урсгал чинь хаагдана. Яг энэ үед сэтгэлийн хөдөлгөөн дургүйцлээ бүү гарга.
Матар - (12/22-1/19)
Санал зөрөлдөөн таныг тойрч эргэлдэх тул оюун ухаанаа амраах нь чухал. Та чухал гэж үзсэн зүйлстэйгээ холбогдох оролдлого хийнэ. Гэвч хүмүүст энэ санаагаа хангалттай илэрхийлж чадахгүй. Тэвчээртэй бай, үгүй бол бусдыг уурлуулж, харилцаагаа муутгах вий. Уур уцаарыг намсгах эерэг арга олж, санал зөрөлдөөн, таагүй өөрчлөлтөөс зайлсхий. Ажилчид, хамтрагчидтай хийх стратеги уулзалтаа хойшлуул, эргэх холбоо болон саналууд хүлээн авахад тустай.
Загас - (2/19-3/20)
Сансрын сөрөг үзэл бодол таныг доройтуулж мэднэ. Хэрвээ та дотнын хүмүүстэйгээ харилцан ажиллаж чадвал дүгнэлтэнд хүрч дэмий юманд санаа зовж байснаа ойлгоно. Хамаатан садан, хамтрагч, нийгмийн гишүүдтэй эхлүүлсэн маргаан тань хурдан бас амархан хүрээгээ тэлж сэтгэлийн хөөрөлтэй зөрөлдөөн болж мэднэ. Мөн сэтгэл зовоосон толгойны өвчнүүд гарч ирэх болно. Аз жаргалтай, эв найртай байж харилцаагаа хэвээр нь хадгалахын тулд хичээл чармайлт гарга.