Нийслэлд улаан бурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт үргэлжилж байна. Вакцинжуулалтын хугацаа энэ сарын 25 хүртэл үргэлжлэх байсан ч хугацааг ирэх зургаадугаар сарын 1-ны өдрийг хүртэл сунгаад байгаа билээ.
Учир нь нийслэлд вакцинд хамрагдах ёстой нийт залуусын 50 хувь нь амьдарч байгаа бөгөөд хамрагдсан залуусын тоо хангалтгүй байгаагаас ийнхүү хугацааг сунгаад байгаа юм. Тиймээс 18-30 насны залуусыг вакциндаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна.