Төв аймгийн Баянчандмань суманд өнгөрсөн оны есдүгээр сард олон нийтийг цочирдуулсан аймшигт хэрэг гарсан.
Тодруулбал, Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь 26 настай Т.Б гэх бүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан.
Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан бөгөөд шүүх хурал нь өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна. Энэ хэрэгт буруутгагдаж байгаа Б.Ханбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.8, 96.2.9, 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Сэтгэгдэл (2)