“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал мансууруулах бодис тээвэрлэж явсан гэх хэрэгт холбогдон саатуулагдаад байгаа гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Тэгвэл тус хамтлагийнхан өнөөдөр "Good luck" шинэ дууны клипээ танилцуулах үеэрээ Х.Бат-Ундралын талаар тайлбар хийлээ.
Тодруулбал, “Манай хамтлаг албан ёсоор гурван гишүүнтэй болоод сар гаруй болж байна. Бид шинэ дууныхаа клипийг өнгөрсөн Баасан гарагт цацах байсан ч хамтлагийн экс гишүүн Х.Бат-Ундралтай холбоотой асуудал гарсан тул хойшлуулсан. Яг одоогоор бид баттай эх сурвалжаас мэдээлэл авч чадаагүй байна. Цаг нь болохоор тухайн холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийх байх” гэлээ. Мөн хамтлагийн дотоод асуудал, тухайн хүний ажил амьдралын шаардлагаас болоод ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хамтлаг маань гурван гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах болсон гэв.
Тэгвэл хар тамхины хэрэгт холбогдсон гэгдээд буй Х.Бат-Ундрал энэхүү мэдээллийг үгүйсгэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өгчээ. Тэрбээр "Ах нь дүү нь найз нь та нартаа амлая Уугий нь хэзээ ч тийм зүйл хийх хүн биш" хэмээн өгүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)