2016.5.31, Мягмар гараг / Билгийн тооллын: 25
Зуны эхэн харагчин могой сар
Есөн улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр
Аргын тооллын: 2016.5.31, Мягмар гараг
Наран ургах шингэх: 05.58-21.43
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ. Бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих хангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэн улцайна.