11:00 цагт Улаанбаатар хотын Цагдаагийн газарт: "Хөршийн хяналт" хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Улаанбаатар хотын Цагдаагын газрын дэд дарга, Цагдаагийн хурандаа К.Нямдаваа нар мэдээлэл өгнө.
13:00 цагт Энхжин худалдааны төвийн байранд: Дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан тамхи татах явдал болон татсан тамхины утаатай холбоотой нийгэм, экологийн болон эдийн засгийн ядуурлаас хүн амыг төдийгүй ирээдүй хойч үеийнхнийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор НЭМХГ-ын харьяа Наркологийн эмнэлгээс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.
11:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд: Монголын Социал Демократ намаас УИХ-д нэр дэвшигчдээ танилцуулна.
11:00 цагт Чингисийн талбайд: Дэлхийн сүүний өдрийг Монгол улсад анх удаагаа "Эх орны сүү - эрүүл хүнс, амьдралын баталгаа" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх болно.
14:00 цагт Чойжин ламын сүм музейд: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ГХЯ, Чойжин ламын сүм музей хамтран "Бүтээлч хүүхдүүд-2016" өдөрлөг зохион байгуулна. "Хүүхэд бүр хөөрхөн" уриан дор болох энэхүү өдөрлөгийн хүрээнд дауны синдромтой, нийгмээс тусгаарлагдсан хүүхдүүдийг баярлуулах, үе тэнгийнхэнтэйгээ уулзаж, найз нөхөд болох боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
13:00 цагт Кемпинский зочид буудалд: Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ой, хүн анх сансарт ниссэний 55 жилийн ойн баярыг тохиолдуулан Унгарын элчин сайдын яам Ойд зориулсан хүлээн авалт зохион байгуулахаас гадна хэвлэлийн бага хурал хийнэ.
10:00 цагт Хүнс, Хөдөө аж ахуйн яамны байранд: Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Монголын зөгийчдийн нийгэмлэгээс хамтран хэрэгжүүлж буй “Зөгийн бал” аяны нээлт болно.