Хөдөлмөрийн яамнаас “Ажилтай орлоготой-Монгол хүн” яармагийг Чингисийн талбайд өчигдөр зохион байгуупав. Уг үйл ажиллагаанд иргэд өргөнөөр оролцсон юм. Хөдөлмөрийн яармагт бүх салбарын 500 гаруй ажлын байрыг иргэдэд санал болгож, бүртгэж байв. Хөдөө аж ахуй, барилга, аялал жуулчлал, хуцалдаа үйлчилгээ гээд бүх салбарын ажлын байрыг танилцууллаа. Жуулчны баазад үйлчлэгч, зөөгч, хамгаалагч, барилгын салбарт туслах ажилтан, засал чимэглэлчин гээд улирлын чанартай ажлын байр эрэлт ихтэй байв. Тэдний ихэнх нь залууст тохирох ажлын байр байна гэж Нийслэлийн хөдөлмөрийн газрын ажилтан онцоллоо.
Албаны хүний мэдээлж буйгаар, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн хүрээлэнд 48 мянган хүн ажил хайж, бүртгүүлжээ. Түүний 60 хувь нь залуус байгаа аж. Тэр дундаа 30 хувь нь бүрэн дунд боловсролтой,20 хувь нь бакалаврын зэрэггэй болон техникийн мэргэшилтэй залуус гэнэ. Тиймээс энэ удаагийн хөдөлмөрийн яармагийг залууст чиглүүлэн зохион байгуулсан аж.
Сэтгэгдэл (2)