УИХ-ын 10 дугаар тойрог буюу Булган аймагт 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас “UFC” группийн захирал О.Амартүвшин, Монгол Ардын намаас Ж.Бат-Эрдэнэ, МАХН-аас Б.Шижирбаатар нар өрсөлдөх гэж байна. Мэдээж гол тулаан О.Амартүвшин, Ж.Бат-Эрдэнэ нарын хооронд болно. Тус аймаг нь нэг мандаттай. Хоёр мандаттай байсан боловч өмнөх сонгуулиудаар Монгол Ардын нам ялж ирсэн учраас энэ жил Ардчилсан намынхан мандатынх нь тоог цөөлж нэг болгосон нь энэ.
Сүүлийн 20 жил Монгол Ардын намыг сонгосон Булганчууд Ардчилсан намын шинэ залууд итгэл хүлээлгэх эсэх нь эргэлзээтэй. Учир нь О.Амартүвшиний өрсөлдөгч Ж.Бат-Эрдэнэ Булгандаа нэр, хүндтэй нэгэн.
О.Амартүвшины хувьд 2005 оноос бизнесийн гараагаа эхэлж “UFC” группээ байгуулжээ. 2007 оноос “UFC” группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ын даргаар томилогдон ажиллаж байна. Тэрбээр Увсын брэнд хүнсийг Улаанбаатарт амжилттай борлуулж чадсанаараа Монголын чадварлаг бизнесмэнүүдийн нэг болсон юм. Хамгийн анх Увс аймагт үйлдвэрлэдэг “Хархираа” архийг Улаанбаатарт авчирч зарсан гэдэг. Үүнээс хойш чацаргана, чацарганы тос мөн бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж эхэлсэн юм. Энэ залуу улс төрд орох болсон шалтгаанаа “Хөшигний ард суугаад хүлээхийг хүсээгүй” гэж тайлбарлаж байгаа. Увс аймагтай ойр нэгэн ч Булганыг сонгож нэр дэвшсэн тэрбээр тойргоо услах ажлыг аль эртнээс эхлүүлсэн байжээ. Тэрбээр Булган аймаг дахь сахарын эмчилгээний рашааныг тордож эргэн тойрныг нь тохижуулан амралтын газар болгосон байна. Тус рашаан нь Монголдоо ганц гэнэ. О.Амартүвшин бол баялаг бүтээгч, залуу бизнесмэн. Улс төрд нэр цэвэр шинэ хүн. Гэхдээ түүний хувийн амьдрал тийм цэвэрхэн биш. Тэрбээр ханилсан хань хоёр хүүхдийнхээ ээжийг хаяад мисс бүсгүйг дагаж одсон гэдэг. О.Амартүвшин саяхан 2007 оны “Монголын мисс” тэмцээний ялагч Г.Гантуяатай тансаг хурим хийсэн юм. Тэд олон жилийн өмнөөс харилцаатай байсан бөгөөд Г.Гантуяа О.Амартүвшины хүүхдийг нууцаар төрүүлсэн гэх мэдээлэл ч байдаг юм. Тэрбээр хоёр дахь амьдралаа эхлүүлэхдээ VLVT-д арван саяын үнэ бүхий оргилуун дарс хүн нэг бүрээр буудуулж тансаг цэцэг зөөн авчирч байсан гэдэг.
Сүүлийн 20 жил Монгол Ардын намыг сонгосон Булганчууд Ардчилсан намын шинэ залууд итгэл хүлээлгэх эсэх нь эргэлзээтэй. Учир нь О.Амартүвшиний өрсөлдөгч Ж.Бат-Эрдэнэ Булгандаа нэр, хүндтэй нэгэн. “Сахал” хочтой Ж.Бат-Эрдэнэ бол мэргэжилтнээс эхлээд Төрийн нарийн бичгийн дарга хүртлээ өсч дэвжсэн төрийн ажлын дөр суусан хүн. Түүний хувьд Булган аймгийн МАН-ын хорооны даргаар ажилладаг. Ж.Бат-Эрдэнэ ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд өмнө нь нам дотроо жигүүр, фракц байгуулж байсан идэвхитэй гишүүдийн нэг юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (34)