Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри энэ сарын 5-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалынхаа хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Мөн Монгол Улсын төр, засгийн тэргүүн нарт бараалхаж, Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзана.
Тэрбээр Монголд ирэхээсээ өмнө Бүгд найрамдах Франц улсад харин Монголын дараа БНХАУ-д айлчлах юм.
АНУ-ын Төрийн Департаментаас мэдээлснээр Жон Керри зургадугаар сарын 2-8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис, Монгол Улсын нийслэл Улаанбаатар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл Бээжин хотуудад албан ёсны айлчлал хийнэ гэжээ.
Сэтгэгдэл (10)