СЕХ-нд бие даан нэр дэвших хүсэлтээ хүргүүлээд байсан “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаярыг тус газраас сонгуульд өрсөлдүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна.
Тиймээс өнөөдөр “Эвлэн мандуулах хүч” төрийн бус байгууллагын зүгээс мэдээлэл хийж, бие даагчдын сонгогдох эрх зөрчигдөж байгаа талаар онцолсон юм.
Өвөрхангай аймгаас нэр дэвшихээр яригдаж байсан Ц.Мөнхбаярын хувьд бие даан сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон тул бусад бие даагчдыг дэмжиж, ажиллахаар шийдсэн байна. Энэ хүрээнд бие даан нэр дэвшигчидтэй Ёс зүй хариуцлагын тухай гэрээ байгуулан ажиллана гэдгээ мэдэгджээ.
Сэтгэгдэл (14)