Би Баянзүрх дүүргийн IX хорооны оршин суугч, хүмүүсийн сайн мэдэх Шархаданд амьдардаг. Аав, ээж, ах дүүс минь ч бие биеэ түшин Шархад хэмээх энэ газарт төвхнөцгөөсөн. Хөдөөд ажилгүйдэл газар авч хот бараадсан бидний адил хүмүүс хуучны энэ гэр хорооллыг өргөтгөн тэлж энд тэнд нь үхрийн бөөр шиг наалдан бууриа зассаар өнөөдрийн төлөвлөлтгүй, хөрсний бохирдол ихтэй орчныг бий болгосон. Одоо энд айл бууя гэвч гэрийн буурь засах ч зай газаргүй болжээ.
Улаанбаатар хотын удирдлагууд сүүлийн үед хот төлөвлөлт, иргэдийн аятай тухтай амьдрах орчныг бүдүүлэх тухай хамгийн их ярих болов. Төлөвлөлтгүй хотын захын гэр хорооллын оршин суугч бидэнд ч амьдарч буй орчноо зохион байгуулалтад оруулж, тохижуулах сонирхол их байна.
Удахгүй УИХ болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болно. Улаанбаатар хотын иргэдийн амьдарч буй орчныг сайжруулах чиглэлээр ажилладгаараа НИТХ-ын сонгууль бидэнд маш чухал.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн .... тойрог буюу Баянзүрх дүүргийн 9, 17дугаар хороонд Ардчилсан намаас Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор ажиллаж байсан Нэргүйн Нацагдорж нэр дэвшжээ. Хотын ерөнхий төлөвлөлтийг зохион байгуулах ажлыг гардан хийж байсан төлөвлөгч хүн манай тойрогт ирж байгаа нь бидний хувь аз завшаан гэж хүлээн авахаас өөр аргагүй юм. Айлуудын дундах ихэнх гудамж нь улаан шороо хэвээр, олон жил суурьшсан учир хөрсний бохирдол ихтэй энэ орчныг бүхэлд нь шинэ төлөвлөлтөд оруулж, тохижуулах нь чухал байгаа юм. Энэ ажлыг Улаанбаатар хотын хэмжээнд харж, төлөвлөлтийн төлөвлөгөө гаргаж байсан Н.Нацагдорж лавтайяа чадна гэж найдаж байна.
Улаанбаатар хотын иргэдийн амьдарч буй орчныг сайжруулах чиглэлээр ажилладгаараа НИТХ-ын сонгууль бидэнд маш чухал.
Хотын захын гэр хороололд газрын үнэ төвийн газраас тэнгэр газар мэт зөрүүтэй хямд. Захын хорооллын иргэд бидэнд газар хэмээх баталгаажуулж авсан энэ ганц үл хөдлөх хөрөнгөө үнэд хүргэх, сайхан орчинд амьдрах боломж бий. Хорооллоо бүхэлд нь шинэ төлөвлөлтөд оруулж, төлөвлөлтийн дагуу хөгжүүлэх. Төлөвлөлтийг цогцоор нь хийж, тэр дагуу хөгжүүлбэл газар үнэ цэнэтэй болно. Хэн мөнгө ихтэй нь хашаандаа том байшин барьж, ганц айлын газартаа орд харш сүндэрлүүлээд ч тэр орчны газрын зах зээлийн үнэлэмж өсөхгүй.
Холыг харж, хотын хэмжээнд сэтгэх архитектор Шархадны орчмын гэр хорооллын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг гаргаж, бидний газрыг үнэ цэнэтэй хөрөнгө болгох чиглэлээр ажиллах юм байна. Улаанбаатар хотын унаган хүү Н.Нацагдорж ШУТИС-ыг Иргэний барилгын архитектурын салбарын инженер, архитектор мэргэжлээр төгсөж тус сургуульдаа мастерийн зэрэг хамгаалжээ. Мөн Австри, Герман, Япон улсад орон зайн төлөвлөлтийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн хүн. Тэрбээр Сүхбаатар дүүргийн Газрын харилцаа, хот байгуулалтын албанд архитектор, Нийслэлийн газрын албанд архитектор, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөны газрын даргаар ажиллаж байсан туршлагатай төлөвлөгч, хотынхон бидэнд хамгийн хэрэгтэй ховор мэргэжлийн эзэн.
Төлөвлөлт нь нэгэнт алдагдсан Улаанбаатар хотод тэр хожуухан ирсэн, залуу хүн. Гэвч түүний хийж хэрэгжүүлсэн ажил чамлахааргүй ажээ. Тухайлбал, “Улаанбаатар хотын гэр хороолол бүхий бүсийн хөгжлийн стратеги” төлөвлөгөөг боловсруулан гэр хорооллын газар зүйн байрлал, инженерийн шугам сүлжээнд холбогдох нөхцөл байдлаар нь дахин төлөвлөн орон сууцжуулах бүс, инженерийн шугам сүлжээнд холбогдсон эдэлбэр газартай амины сууцны бүс, суурьшлыг хязгаарлах бүсэд хувааж бүс бүрт баримтлах төлөвлөлтийн бодлого чиглэлийг тодорхойлжээ. Мөн “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлуулж орон сууцны 7, 14 дүгээр хороолол, “Буянт-Ухаа”, “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз орчим”, “Ургах наран”, “Яармагийн гүүр орчмын”, “Баянголын ам”, “Маахуур толгой орчмын”, “Зүүн Сэлбэ”, “Голден парк”, “Алтай хотхон”, “Маршал таун”, “Дөрвөн улирлын цэцэрлэг”, “Олимп хотхон” зэрэг хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай инженерийн гол шугам сүлжээ, барилга байгууламжийг барих хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэснээр иж бүрэн тохижилт, үйлчилгээний төв, сургууль цэцэрлэгийн цогцолбор бүхий орон сууцны хорооллууд баригдлаа. Орон сууцны дээрх шинэ хорооллууд дундаас 14 дүгээр хороолол буюу “Нарантуул” захын хойд хэсэгт байсан гэр хорооллыг уншигч Та санаж байна уу? Захын хөл хөдөлгөөн ихтэй, хүн ам олноор төвлөрсөн, хөрсний бохирдол ихтэй энэ газарт дахин төлөвлөлт хийснээр тохилог орон сууцны хороолол сүндэрлээд байна. Орон сууцны 7 дугаар хороолол нь Зуун айл, ногоон нуурын орчмын гэр хороолол байсан газар шүү дээ. Мөн л урд нь шавартай гудамжтай, төлөвлөлтгүй гэр хороолол байсан гэхээргүй тохилог орон сууцны хороолол босож, оршин суугчид нь тэр байрнуудад ороод тухалчихсан.
Хуучны угсармал орон сууцыг дулаалах, техникийн шинэчлэл хийх төсөл боловсруулж хэрэгжүүлснээр дулааны алдагдлыг 40 хувиар бууруулжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 960.0 га газарт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийг боловсруулан батлуулжээ. Энэ төсөл үе шаттайгаар хэрэгжсэнээр нийслэлчүүдийн бяцхан үрсээ салхилуулах, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай соёл, спорт амралт, зугаалгын томоохон төв болоод байна. Мөн Улаанбаатар хотод нэг стандартаар барьж эхэлсэн 180 сурагчийн багтаамжтай бага сургууль, 120 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барих төслийг боловсруулсан хүн нь Н.Нацагдорж. 2-11 насны хүүхдүүд сурч, хүмүүжих энэ цогцолборыг эцэг, эхчүүд талархан хүлээж авч байгаа. Цэцэрлэгт нь яваад, хажуугийн сургуульд нь үргэлжлүүлэн сурах бололцоог хангасан энэ цогцолборыг шаардлагатай газарт нь цаашид ч үргэлжлүүлэн барих юм билээ. Баянзүрх дүүргийн IX, XXIII??? хорооны нутаг дэвсгэр буюу Улиастайн голын дагуу ямар ч зөвшөөрөлгүйгээр суурьшсан айлуудын газраа өмчлөх эрхийг нь нээж өгсөн хүн бол бас л Нацагдорж. Тэрбээр ... онд .... ажиллаж байхдаа тус газрын зохион байгуулалтын төлөвлөлтийг хийснээр иргэд газраа үл хөдлөх хөрөнгө болгон өмчилж авах эрх нь үүсчээ.
Н.Нацагдоржийн удирдан чиглүүлж, гардан хийсэн түмэнд тустай ажлыг нэг бүрчлэн дурдвал цаг, цаас их гарах тул хотын иргэдийн хамгийн сайн мэдэх төлөвлөлтийн ажлаас нь товчхон сануулахад ийм байгаа юм. Та бидний амьдарч буй Шархадны орчмыг дахин төлөвлөлтөд оруулахад Нацагдоржийн хийх ажил их байна.
Сэтгэгдэл (21)