Улаанбаатар
Өнөөдөр / 2017.06.28
28
Өдөртөө
17
Шөнөдөө

Монголд айлчлаад багагүй хэл аманд ”өртсөн” Далай ламын фото түүх

2016 оны 12 сарын 11

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өнгөрсөн сард манай улсад айлчлаад мордсон билээ. Тэгвэл түүний айлчлалаас үүдэж, БНХАУ манай улс төрчдийн айлчлалыг цуцалсан, хилийн боомтуудын татвар хураамжийг нэмсэн зэрэг олон таагүй үйл явдал өрнөж байна гэдгийг зарим хүмүүс онцолж байгаа. Тэгвэл сүсэгтэн олны урилгаар манай улсад айлчилсан Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын амьдралын замналыг өгүүлэх гэрэл зургийн цомгийг дэлгэж байна. Дэлхийн хамгийн нэр хүндтэй нөлөө бүхий 100 хүний нэгд тооцогддог түүний амьдрал тийм ч дардан, шулуун байгаагүй, хэрхэн тодорч, ямар үзэл баримтлалаар, яаж Буддын шашныг дэлхий нийтэд дэлгэрүүлсэн зэргийг гэрэл зургийн хамтаар товч тусгасан болно.



Далай лам Данзанжамц 1935 оны 7 сарын 6-нд Түвдийн зүүн хойно орших Тагцэрийн Лхамо Дондуп хэмээх тосгонд малчин, тариачин айлын гэр бүлд төржээ. Түүнийг 2 настай байхад нь Түвдийн лам нар илрүүлжээ.



2 настай байхад нь түүнийг Данзанжамц хэмээн дахин нэрлэж, 13-р Далай ламын хойд дүр мөн эсэхийг шалгатал бүх зүйл нь таарчээ. Бие дээр нь байх ёстой мэнгэ, урт чих гээд л ...



Нэгэнт 13-р Далай ламын хойд дүрээр тодорсон түүнийг 4-н настай байхад нь сэнтийд нь залав. Жирийн малчин айлын гэр бүлд мэндэлсэн түүнийг Буддын шашны тэргүүнээр тодорно гэж хэн санах вэ.



Сэнтийдээ заларсан байдал. Түүний нэрийг Түвдээр Тэнзин Гяцо гэх бөгөөд ард түмний оюун санааны удирдагч, энэрэл нигүүлслийн бурхан Авалокитешварагийн хувилсан дүр хэмээн өргөмжилжээ.



Энэ бол түүний 6- настай байх үе. Сэнтийд нь залсны дараа түүнийг лам болгов. Далай лам Түвдийн Лхас хотод байдаг 1000 жилийн настай Потала ордонд өсөж том болсон. Гэвч 1959 оноос хойш Хятадын армийн шахалтаар нутгаасаа дайжин Энэтхэгт амьдрах болжээ.



Далай ламын идэр үе. Тэрээр эрдэм номд шамдах төдийгүй техникт элэгтэй нэгэн байжээ. Бага байхдаа кино гаргадаг проектороо ямар ч гарын авлагагүйгээр засчихдаг байж. Мөн тэрээр “Хэрэв лам болоогүй байсан бол би инженер болох байсан юм” гэж хэлсэн түүхтэй.



Далай лам шинжлэх ухааныг маш ихээр сонирхдог бөгөөд олон жилийн туршид бясалгал, хүний тархинд хэрхэн нөлөөлөх талаар шимтэн судалж байна. Мөн хэд хэдэн эрдэм шинжилгээний хурлуудад оролцож байсан ба 1979 онд АНУ-д анх удаа айлчлахдаа “Калифорни”, “Лос Анжелес”, “Жоржтаун” болон “Харвард”-ын их сургуулиудад зочилж илтгэл тавьж байсан юм.



Далай лам сонгуульд санал өгч буй байдал. Тэрээр Хятадын удирдагч Мао Зи Дунтай тун дотно холбоотой байсан юм. Тэр үеийн Түвдийн шашин, улс төрийн байдал туйлын ээдрээтэй үед тодорсон далай ламын амьдрал тийм дардан байсангүй.



Хятадын нэрт удирдагч Мао Зи Дуны хамт. Түүнийг сонгуульд ялж Хятадын удирдагч болсны дараа Далай лам өөрийн биеэр баяр хүргэж зоог барьсан удаатай.




Монголын Алтан хан 1578 онд Төвдийн шарын шашны тэргүүн Сонан Гяцод /3-р Далай лам, Содномжамц/ “Далай мэт өргөн оюун ухаан”-ыг бэлгэдэн соёрхсон түүхтэй. Үүнээс хойш Далай лам гэж нэрийдэх болов.



Түүний амьдрал дардан, шулуун байгаагүйн нэг илрэл бол 1959 оноос цөллөгт олон жил амьдарсан явдал байлаа. Гэсэн ч Түвдийн бурхны шашныг дэлхий нийтийн болгож чадсан агуу нэгэн юм.



1959 онд  Хятадын түрэмгийллийг эсэргүүцсэн ард түмний бослогийг цус урсгасан их хядлага болохоос сэргийлж тухайн үеийн Түвдийн оюун санааны удирдагчдыг өөртөө нэгтгэн дагуулж олон зүйлийг хийж байлаа.




Тэрээр "Хэрэв шинжлэх ухаан Буддизм буруу хэмээн батлах юм бол Буддизм өөрчлөгдөх ёстой. Миний үзэхээр шинжлэх ухаан ба Буддизмийн үнэн болон бодит байдлын ойлголтын тухай эрэл хайгуул нь нийтлэг" хэмээн тайлбарлаж байжээ.



Далай лам 1989 онд “Энхтайван”-ы Нобелийн шагнал хүртсэн. Түүнд хүчирхийллийн бус аргаар Түвдийг Хятадаас чөлөөлөхийн тулд хийсэн ажлуудыг нь үнэлэн энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон байна.



Сонирхолтой зураг. Өөр өөр үзэл баримтлал, чиг ёс, зан заншил, сургааль номлол бүхий шашны тэргүүн, төлөөлөгчдийг нэг дор тэр болгон хараад байхгүй.




Далай багшийг их хошин хүн гэлцдэг. Энэ нь ч үнэний ортой бололтой. Түүнийг сэнтийдээ заларсан эсвэл залбирсан байдалтайгаар л ихэвчлэн харж байсан. Иймэрхүү хөгжилтэй дүрээр харна гэдэг ховор шүү.




Өөрийн хэлсэн үг “Би жирийн нэг лам. Илүү, дутуу юу ч үгүй”.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 14
  • 8
  • 1
  • 1
  • 1
  • 2
  • 3
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан