Улангассан, улайрсан, увайгүйтсэн сурталчилгаанууд бол 2016 оны сонгуулийн онцгойлох дүр төрх. Саарын хажуугаар сайн нь бас байна. Өнөөдөр харсан хамгийн сайхан зураг бол УИХ-ын 2016 оны сонгуульд Баянзүрх дүүргийн 50 дугаар тойрогт нэр дэвшиж буй Б.Болор, Ж.Энхбаяр нарын зураг байлаа. Магадгүй 2016 оны сонгуулийн хамгийн эерэг топ зураг энэ болох байх.
Б.Болор гишүүний уулзалтан дээр Ж.Энхбаяр гишүүн ирж "Болор бид хоёр бие биедээ шударга хандана.Болортоо амжилт хүсье" гэж хэлсэн байна.
Ю.Цэдэнбалыг хаана оршуулах талаар Монголын төр хуралдахад Ж.Энхбаяр гишүүний аав Ш.Жадамба агсан “Төр нь тэргүүнээсээ нүүр буруулж, төмөр нүүрээ харуулж байгаа бол арми нь маршалаа авъя...” гэж ёсолчихоод гарч одсон гэдэг. Засагтханы хөх эрчүүд, зартай нутгийн сайн эрчүүд мөн дөө.
Өвсгүй талд цусгүй дайн дэгдээсэн эрхэм нэр дэвшигчдэд зөвлөхөд "Ж.Энхбаяр, Б.Болор хоёр шиг бай л даа".
Сэтгэгдэл (23)