МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахаас татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн долоо хоногт түүний нэхэмжлэлийг хэлэлцэх үеэр ЦЕГ-ыг хамтран хариуцагчаар татахаар нэхэмжлэлиин шаардлагыг нэмэгдүүлсэн ч шүүх хүлээж аваагүй юм. Тэгвэл энэ асуудлыг тус шүүх өчигдөр хэлэлцэж Н.Энхбаярын гомдолд СЕХ-ноос гадна ЦЕГ-ыг хариуцагчаар татах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Сонгуулийн ерөнхий хороо Н.Энхбаярыг ЦЕГ-ын тодорхойлсноор Өршөөлийн хуульд хамрагдсан ч ялтай байдал нь арилаагүй хэмээн УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахаас татгалзсан юм. Тиймээс энэ асуудалд ЦЕГ хариуцагчаар татагдах ёстой гэж шүүх үзжээ. Ингэснээр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан гомдпыг дахин хэлэлцэх юм байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (17)