Монгол банкны нэрлэсэн ханшаар өнөөдөр нэг ам.доллар 1950 төгрөгтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валютын зах дээр нэг ам.доллар 1953 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг 1958-1962 төгрөгөөр зарж байгаа юм.
Сүүлийн хагас жилийн хугацаанд 2055 төгрөгт хүрээд байсан ам.долларын ханш сүүлийн долоо хоногуудад үргэлжлэн буурсаар 100 төгрөгөөр суларч байна. Ханшийн сулралтыг эдийн засагчдын зүгээс ам.долларын суурь эрэлт буурч, нийлүүлэлт өссөн, оны эхний дөрвөн сарын байдлаар төлбөрийн тэнцэл 200 сая ам.долларын ашигтай гарсан, Оюутолгойн гүний уурхайн эхний ээлжийн санхүүжилттэй холбон тайлбарлаж байгаа юм.
Сэтгэгдэл (1)