Өнгөрсөн долоо хоногт нийслэлд буун дуун гарчээ. Тодруулбал энэ сарын 17-ны өдөр Туул голын эрэг дээр Б гэгч нь бусадтай архидан согтуурч яваад “Макаров" маркийн гap буугаар уусан архины шилээ буудаж тоглон улмаар ойр хавьд голын эрэгээр салхинд гарч байсан иргэд рүү 20 гаруй удаа буудаж танхайрсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар буугаар "наадаж" танхайрсан Б нь нэлээд олон дуулианы эзэн болж байсан нэгэн бөгөөд хууль хүчний байгууллагынхан энэ удаа ч түүний танхай үйлдлийг таслан зогсоож, ямар нэгэн арга хэмжээ аваагүй, энэ мэдээллийг олон нийтээс нууцалжээ.
Харин бид энэхүү мэдээллийг эргэн сурвалжилж хүргэх болно.
Сэтгэгдэл (8)