Дорноговь аймгийн УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт МАН-наас нэр дэвшиж байгаа Б.Дэлгэрсайхан нь иргэдийн саналыг авахын тулд амлалт өгч эхэллээ. Тодруулбал, тэрээр Сайншанд сумын иргэдтэй уулзах үеэрээ “Маргаашнаас эхэлж яшиг хажууд байгаа Сүхбаатар аймгийн хуулж авчираад барчья л гэж бодож байна ” хэмээн хэлсэн байна. Мөн "нэр дэвшээд гарсан ч гараагүй ч ингэж хөгжүүлж бодгийнмаа гэдгийг харуулах болно оо" хэмээн хэлсэн байна.
Эдгээр үйлдлүүд нь Сонгуулийн тухай хуулийн 70.5.4 зөрчиж байгаа юм.
70.5.4.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно гэж заасан байна.
Эх сурвалж: Дорноговь аймгийн АН-ын сонгуулийн штаб
Сэтгэгдэл (7)