Түүнийг хүмүүс Хан-Уулын Ж.Ганхуяг гэдэг. Хан-Уул дүүргээ хөгжилд хөтөлсөн он жилүүд түүнд хаяглагддаг болохоор тэр биз. Банкир, эдийн засагч Ж.Ганхуяг хийх ажлаа төлөвлөж, гүйцэтгэж, сайн үр дүнг нь үздэг нэгэн. Ж.Ганхуягийн хувьд дүүргийн засаг даргын ажлыг 2008 оны сүүлээр 1,5 тэрбумын төсөвтэй хүлээн авч байсан гэх. Гэвч энэ мөнгөний ихэнх нь урсгал зардалдаа таардаг, хөгжил хөрөнгө оруулалтанд үлдэх нь битгий хэл өрөнд орох шахдаг байж. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Аливаа бүтээн байгуулалт газар, зураг төсөл, хөрөнгө санхүүтэй байж л явдаг. Хичнээн сайхан зураг төсөл байгаад газар, хөрөнгө санхүү байхгүй бол цаасан дээр үргүй хөдөлмөр болоод л л үлдэнэ. Дүүргээ хөгжүүлэхийн тулд энэ гурваа зэрэг авч явах бодлого барьж ажилладаг даа” хэмээсэн. Үнэхээр ч тэрээр сайн засаглалыг хөгжүүлэх “Зөв” санхүүгийн менежментийг хийж чадсан. Үүний үр дүнд өнөөдөр Хан-Уул дүүрэг 20 орчим тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлдэг нийслэлийн “толгой” дүүрэг болж чадаж. Түүний дүүрэгтээ татсан хөрөнгө оруулалт нь Хан-Уулыг нийслэлд хамгийн их хөрөнгө оруулалт татсан дүүрэг болгож зарим өө эрсэн нэгний атаархлыг сэм хүргэж байгаа сурагтай.
Чингисийн өргөн чөлөө буюу 120-оос Яармаг хүртэлх, Наадамчдын гудамжаас Нисэх хүртэлх замыг зассан, уулзваруудыг өргөтгөсөн. Зөвхөн төв замуудаасаа гадна хорооллын доторхи магистраль замуудаа буюу Яармаг, Нисэх, Био, Шувуу, Дунд голын замуудыг зассан. Энэ бүгд Ж.Ганхуягт хаяглагдсан сайн үр дүн, сайхан бүтээн байгуулалт. Тэр хөрөнгө оруулалт хэрхэн татаж, бүтээн байгуулалтаа яаж хийхээ мэддэг нь түүний мэргэжилтэй нь холбон ярилцах нь оргүй зүйл биш.
Дүүргээ хөгжүүлэхийн тулд энэ гурваа зэрэг авч явах бодлого барьж ажилладаг.
Үнэхээр ч Хан-Уулд бүтээн байгуулалт аль хэдийн өрнөж байна. Сайхан орчин, тайван аж төрөх нөхцөл боломжийг энд л цогцлоож байна. Хороо бүхэн гэрэлтүүлэгтэй, цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хогны оронд цэцэрлэгт хүрээлэнтэй, төрийн үйлчилгээ нь цахим бас хүртээмжтэй гээд магтаал сонсох, олон ажлыг Ж.Ганхуяг амжуулжээ.
Хамгийн их хэл ам дагуулдаг дахин төлөвлөлтийн хүрээнд 8 байрыг дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр барьсан байх юм. Бүхэл бүтэн 20 жилийн турш аль ч Засаг дарга нарын хэн ч зориглож хийж чадахгүй, хийх нь битгий хэл “тэд”-ний хууль бус шийдвэрээр зарим барилга баригдаж чадахгүй, хэл ам таталдаг байсан энэ ажлыг Ж.Ганхуяг эхлүүлсэнээр барахгүй эхнээсээ байрууд нь ашиглалтад орж үр дүнгээ өгч байна. Арьс ширний 27, 28 дугаар байрууд гэхэд л 6 сарын турш бөөн хэл ам болж, засаг дарга Ж.Ганхуяг нь уйгагүй хөөцөлдөж байж ажлыг нь эхлүүлсэн болохыг саяхны иргэдтэй хийсэн уулзалтынх нь үеэр иргэд нь бахархан дурсаж, талархаж байх жишээтэй.
Үнэхээр л Хан-Уулынхаа хүн гэсэндээ хийх ажлынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулдаг нь түүний хийсэн бүтээсэн зүйлээс өөрийн эрхгүй мэдрэгдэж байсныг нуух юун. Засаг дарга гэдэг хуулийн хүрээнд ажиллах үүрэгтэй. Хуулиа дагаж ажилласаны дүнд хэн нэгэнд үг хэлээр баалуулах үе байдаг ч тэрээр тэднийг үл огоорон цааш тэмүүлсээр байх нь ачааны хүндийг үүрч яваа хүний зан гэлтэй.
Их бүтээн байгуулалтын давалгааг эхлүүлсэн, шинэ үеийн удирдагч Хан-Уулын хүү, залуу Засаг даргаа Хан-Уулынхан дуу нэгтэйгээр дэмжиж байна.
П.Молор
Сэтгэгдэл (12)