Ази Европын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулалтын албанаас “АСЕМ-ын сайн дурынхны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд АСЕМ-д сайн дураар бэлтгэгдсэн оюутан залуусыг өнөөдөр албан ёсоор танилцуулна.
Энэхүү өдрийг АСЕМ-ын бэлтгэл ажлын алба, Сайн дурынхны штабаас зохион байгуулж буй бөгөөд сайн дураар нэгдсэн 800 орчим ажилтан хамрагдсан аж. “Сайн дурынхны өдөр”-ийн үйл ажиллагаанд Ерөнхий сайдын зөвлөх, АСЕМ-ын бэлтгэл ажлын алба зөвлөх М.Есөнмөнх оролцож, Ерөнхийлөгчийн ОНХБ-ын зөвлөх А.Ганбаатар нар лекц унших юм байна.
Оюутан залуусыг аливаа сайн дурын зохион байгуулалтын ажилд хөхүүлэн дэмжиж ажилласанаар нийгэмд илүү өгөөжтэй байхаас гадна хувь хүний хөгжилд ихээхэн ач холбогдол үзүүлдгээрээ онцлог байдаг тухай тус штабаас онцолжээ.