Та бидний бүтээлч байдал бол улс орны хөгжил цэцэглэлтийг буй болгох тасралтгүй сэргээгдэн улам ундрах гол нөөц юм. Манай улс 2015 оны Дэлхийн бүтээлч байдлын индексийн судалгаанд 139 орноос 81-т жагсжээ. Улс орны технологийн хөгжил, авъяас чадвартай хүмүүс, аливаад тэвчээр хүлээцтэй хандах байдал бол бүтээлч байдлыг илэрхийлэх үзүүлэлтүүд юм.
Технологи. Програм хангамж, робот, биотехнологи зэрэг үйлдвэрлэлийн шинэ бүтээл технологиуд улс орны эдийн засаг, нийгмийг эрс өөрчилж байна. ДНБ-д эзлэх судалгаа шинжилгээний зардлын хувь болон сая хүнд ноогдох патентийн тоо гэсэн хоёр үзүүлэлтээр технологийн түвшинг гаргадаг. Израиль улс ДНБ-ийхээ 4.4, Финлянд улс 3.84, Өмнөд Солонгос улс 3.74, Швед улс 3.38, Япон улс 3.26, БНХАУ 1.8 хувь, манай улс ойролцоогоор 0.07 хувийг эрдэм шинжилгээнд зориулж байна. Өмнөд Солонгост нэг сая хүнд 3606, Япон улсад 2691, Сингапур улсад 1878, Хонконгт 1797, АНУ 1644 патент ногдож байна. Ийнхүү технологийн хөгжлөөрөө Өмнөд Солонгос, Япон, Израиль, АНУ Финлянд, Австрали, Шинэ Зеланд, Герман, Сингапур, Дани зэрэг улсууд эхний аравт оржээ. Манай улс энэ үзүүлэлтээр 75-д жагсаж байна.
Авъяас чадвар. Авъяас чадвар нь технологийн адилаар эдийн засгийг хөдөлгөгч хүч юм. Шинжлэх ухаан, инженер, урлаг соёл, хэвлэл, бизнес, боловсрол, эрүүл мэнд, хуулийн -салбарын нийт ажиллах хүчний хувь хэмжээ болон дээд боловсролтой насанд хүрэгсдийн эзлэх хувиар улс орны авъяас чадварын түвшин тодорхойлогддог байна. Авъяас чадвараараа Австрали, Исланд, АНУ Финлянд, Сингапур, Дани, Словень, Беларусь, Шинэ Зеланд болон Швед зэрэг улсууд эхний аравт жагсжээ. Манай улс энэ үзүүлэлтээр 47-д эрэмбэлэгджээ.
Тэвчээр хүлээцтэй байдал. Хүмүүсийн тэвчээр хүлээцтэй байдал нь технологи, авъяась!厂 татах, оюун ухааныг дайчлах орчинг бүрдүүлдэг. Тухайн улсын ард иргэд яс үндэс, шашин шүтлэг, итгэл үнэмшлийн ял厂ааг үл харгалзан нээлттэй харилцах байдлаар тодорхойлогдоно. Энэ үзүүлэлтээр Канад, Исланд, Шинэ Зеланд, Австрали, Англи, Голланд, Уругвай, Ирланд, Норвеги, Швед зэрэг улсууд эхний аравт оржээ. Манай улс энэ үзүүлэлтээр 98-д эрэмбэлэгджээ.
Бүтээлч байдлыг бий болгоход төрийн оновчтой бодлого нэн чухал. Эх орондоо үйлдвэрлэж болох бараа бүтээгдхүүний импортыг бууруулах, монгол хүний оюун ухаан шингэсэн бүтээгдхүүнийг түлхүү үилдвэрлэж экспортлох, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах, дэмжих, түүнчлэн монгол хүнээ хөгжүүлэх чадавхижуулах төрийн бодлого өнөөдөр үгүйлэгдэж байгааг та бид мэднэ.
Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 56-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч Б.Хэрлэнгийн сонгуулийн штаб
Сэтгэгдэл (2)