“Би өөрчилнө” гэж зоримог дуугаран УИХ-ын сонгуулийн 74-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Б.Ургамалцэцэг өчигдөр тойргийнхоо иргэдтэй нэгдсэн уулзалт хийлээ.
Уулзалтынхаа үеэр нэр дэвшигч Б.Ургамалцэцэг “Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойшхи 13 өдөрт би 150 км алхаж, 7800 айлд очиж, 12 мянган хүнтэй уулзлаа. Юуг, яаж өөрчлөх хэрэгтэйг нарийвчлан тодруулахын тулд би ингэж амарчлалгүй, алагчлалгүй, залхууралгүй явлаа. Нүдээр харж, сэтгэлээр мэдэрсэн асуудлуудаа шийдэхийн тулд 5 том зорилт дэвшүүлж, нэр бүхий 25 ажил хийхээ өөртөө зорилго болгон тавьж байна. Өөрчлөлт өнөөдрөөс эхэлнэ” гэлээ.
Намын арын фронтод 20 жил зүтгэсэн хамгийн туршлагатай, хамгийн няхуур хүн гэгддэг Б.Ургамалцэцэг Ардчилсан намын бодлогын гол хөтөлбөрүүдийг бичсэн нэгэн юм. Ингэхдээ тэр аймаг, сум болгоноор орж, асуудал бэрхшээлийг газар дээр нь очиж үзэж судалсны үндсэн дээр шийдэх гарц, гаргалгааг намын мөрийн хөтөлбөрт тусгасаар ирсэн байдаг. Тэр ажлууд нь өнөөдөр Засгийн газрын бодлого болон хэрэгжиж байгаа юм.
Эх сурвалж:
УИХ-ын сонгуулийн 74-р тойрогт нэр дэвшигч
Бандихүүгийн УРГАМАЛЦЭЦЭГ-ийн
Сонгуулийн сурталчилгааны штаб
Сэтгэгдэл (5)