Заримдаа хамар битүүрэх, ханиалгах шинж тэмдэг ердийн эмэнд дарагддаггүй. 15 настай Паркер Туркан хүүгийн хамрын хөндий дэх хорт хавдар гавлын ясыг нэвтэрч, тархинд нь ойртсон учир эдгээр шинж тэмдэг аюултайгаар илэрнэ. Ийм төрлийн хорт хавдар ховор тохиолддог бөгөөд мэс засал хийх нь маш эрсдэлтэй алхам юм. Хавдрыг авах явцад их хэмжээгээр цус алдаж, нүүрний мэдрэлийн эд гэмтэж болзошгүй.
Энэ сорилтыг амжилттай давах зорилгоор судлаачдын баг Паркер хүүгийн гавлын ясыг полиактик хүчил ашиглан, 3D аргаар хэвлэжээ. Ингэснээр өвчтөнд эрсдэлтэй мэс засал хийхээсээ өмнө сайтар судлах боломж олгож байна. Гавлын ясыг шилжүүлэн суулгаснаар хорт хавдрыг бүрэн авч чадах юм.