Өнөөдөр 2016 оны 6 дугаар сарын 26, Ням гараг
Зуны дунд хөх морин сарын Нэг цагаан мэнгэтэй Шарагчин туулай өдөр. Адъяа гараг
Үс засуулбал: Өвчин ирнэ
Малын үс ноос авахад: Өвчин эмгэг тусна.
Суудал: Хий
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Од: Шувуун хушуут
Наран ургах, шингэх: 04:56 - 20:51
Өдрийн өнгө: Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиаболой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.