Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ЭМСЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрүүл мэндийг дэмжих, эмчлэх зорилгоор 2000 мэс засал, эх барихын эмч, сувилагч, цус, цусан бүтээгдэхүүнтэй шууд харьцаж ажилладаг лабораторийн мэргэжилтнүүдэд “Элэгний С вирус”-ын эсрэг эмчилгээний “Ледвир” эмийг хөнгөлөлттэй үнээр олгохоор бож байгаа юм.
Мэс засал, эх барихын эмч, сувилагч, лабораторийн мэргэжилтнүүд зэрэг эрүүл мэндийн байгуулагын ажилтнууд нь цус, цусан бүтээгдэхүүнээс халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг. Түүнчлэн ажил үүргээ гүйцэтгэж байгаад халдвар авах тохиолдол цөөнгүй байдаг байна.
АНУ-ын Mylan компаний LEDVIR эм нь элэгний С вирүсийг 99 хувийн үр дүнтэйгээр эмчилдэг бөгөөд энэ өвчний халдвартай эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад энэхүү эмийг хөнгөлөлттэй үнээр олгосноор халдвар дамжих эрсдэлийг бууруулах онцгой ач холбогдолтой юм.