2016 онд улсын төсөв, хөгжлийн банк, нийслэлийн төсөв, авто замын сан болон концессоор 146 тэрбум төгрөгийн өртөгтэй зам, гүүрийн ажил хийгдэнэ. Үүнд СХД-ийн Орбит-Баянголын уулзвараас Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан хүртэлх 15.3 км авто зам, 24.7 метр гүүрийн барилгын ажил орж байгаа юм. Уг ажлыг өчигдөр эхлүүлсэн бөгөөд замын ажлыг наадмын өмнө дуусгаж хүлээгэж өгөх аж.
Эл замын засварын ажилд нийт 26.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж шинэчилж байгаа юм. Тус замын гүйцэтгэгчээр “Хакмс” компани ажиллаж байгаа бөгөөд тус компани нь орон нутгийн замын ажлыг хийж байсан туршлагатай. Эл компанийнхан Найрамдал зуслан хүртэлх 15.3 км авто зам нь өнөөдрийн байдлаар өргөн нь 7 метр байгаа бол тэд 14 метр өргөнтэй, явган хүн, дугуйн замыг цогцлоосон орчин үеийн замын ажлыг гүйцэтгэх юм
Сэтгэгдэл (3)