МАН-ынхан Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй, энэ өрийг Ардчилсан нам тавьсан хэмээн сонгуулийн сурталчилгаагаа хийж, ухуулж байгаа.
МАН-ынхан Засгийн газрын авсан зээлд хувь компани, арилжааны банкуудын авсан зээлийг оруулж тооцон Монгол Улс 22 тэрбум ам.долларын өртэй гээд гурван сая хүндээ хуваан нэг хүн 15 сая төгрөгийн өртэй гэж ярьж байна. Үнэн хэрэг дээрээ “Чингис” бондоос МАН-ын гишүүдийн хувийн компани санхүүжилт авсан байдаг. Тодруулбал, МАК, МCS, Мон полимент зэрэг компанид санхүүжилт авсан юм. Гэтэл тэд энэ санхүүжилтээ ард түмэн төлнө хэмээн 2016 оны сонгуулийн гол сурталчилгаагаа болгож байна.
Тиймээс залуус нэгдэн өчигдрөөс эхлэн “МАН-ын өрийг бид төлөхгүй” гэсэн шаардлагыг МАН-д хүргүүлэхээр гарын үсэг зурах хөдөлгөөнийг 21 аймаг 9 дүүрэгт өрнүүлж эхэлжээ. Гарын үсэг цуглуулах хөдөлгөөн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 29-нийг дуустал үргэлжлэх юм байна.
Тус арга хэмжээг зохион байгуулагчид “Ардчилсан нам засаг барьсан дөрвөн жилд хэд, хэдэн хөрөнгө оруулалтыг босгосон. Тухайлбал, бондуудын зээл байна. Энэ зээлийн нэг хэсэг нь бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт гээд тодорхой, нүдэнд харагдаж байгаа бүтээн байгуулалт руу орсон. Мөн бондын мөнгөнөөс хувийн банкууд, МАК, МCS, Мон полимент гэх зэрэг 10 гаруй компани зээл авсаан байдаг юм билээ. Эдгээр компанийн эзэд нь МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд. Монгол Улсын зээлийг төсвийн мөнгөнөөс төлдөг. Нэг үгээр хэлбэл, ард түмний татвараас төлдөг. Гэтэл МАН-ын гишүүдийн компани авсан зээлээ Монгол Улсын зээлэнд оруулж тооцон, ард түмнээрээ төлүүлнэ гэж яриад байгааг үнэндээ гайхаж байна. Хувийн аж ахуйн нэгжийн зээлийг ард түмэн төлөх ёсгүй” гэв.
Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб
Сэтгэгдэл (17)