Хонь - (3/21-4/19)
Шинэ, бүтээлч хобби сонирхоход тохиромжтой өдөр. Хувцас загвар, зураг чимэглэл, дизайны ажил таны сонирхлыг татах байх. Хонины ордын эцэг, эхчүүд компьютер ширтэж өдөржин суудаг хүүхэддээ санаа зовох цаг болжээ. Түүний сонирхлыг өөр зүйлд хандуулж, эрүүл мэндийг хамгаалах арга олох шаардлагатай болно.
Үхэр - (4/20-5/20)
Ажил хэрэг эсвэл эрүүл мэндийн асуудал санааг тань зовоох бололтой. Гэхдээ үүнд хэт их ач холбогдол өгөх хэрэггүй. Дарамт стресийг тань улам нэмэгдүүлнэ. Хэрвээ ажил үүргээ дээшлүүлэхийг хүсэж байгаа бол даргынхаа өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хий. Бүтэн биеийн үзлэг эсвэл шүдний эрүүл мэнддээ зориулж үзлэгийн цаг товло. Санхүүгийн эерэг өөрчлөлт танд ирээдүйдээ итгэх итгэл бий болгоно.
Ихэр - (5/21-6/21)
Та өнөөдөр ямар нэг сайн мэдээ сонсох болно. Ажилдаа урам зоригтой байх болно. Уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ олон нийтэд танилцуулах боломж гарах бөгөөд нэмэлт орлого олохын тулд хүмүүст хичээл заах бололтой. Мөнгө олох бодол таныг бүрэн эзэмдэх бөгөөд удаан хугацаанд төлөвлөж байсан ажил бүтэх тийшээ хандана. Юу хийхийг хүснэ түүнийгээ хий. Найз нөхөд тань танд туслах болно.
Мэлхий - (6/22-7/22)
Гэртээ хязгаарлагдмал орчинд ажлаа хийдэг илүү тав тухтай газар хайхад одоо яг хамгийн тохиромжтой цаг. Гэхдээ заримынх нь хувьд тийм боломж олдох нь юу л бол. Энэ өглөө Сугар гараг буцаж эргэх хөдөлгөөнөө дуусгаж таны 12-р гэр Ихрийн ордын зүг хөдөлж эхлэнэ. Одоо та бүх түвшинд харилцааныхаа асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Нууц амрагийн асуудал юм уу хайрын гурвалжинд орооцолдсон байсан хүмүүсийн нууц илэрч сэтгэлийн хямралд орох болно.
Арслан - (7/23-8/22)
Найз нөхөд болон хосуудын хоорондох санхүүгийн маргаан тайлагдана. Хэнээр туслуулах вэ гэдгээ сайтар бод. Хэний компанийг сонгох эсэхээ эргэцүүл. Гоо сайхан, хувцас болон бусад зүйлийг худалдаж авах ажлыг улам хөнгөвчилж, бизнесийн ашигтай гэрээ хэлэлцээр хийх бололтой. Алс амьдардаг найзындаа зочлох хэрэг гарна. Очих замдаа цагийг зугаатай өнгөрөөх болно. Хайртыгаа юм уу дотно найзаа дагуулан хамт яваарай.
Охин - (8/23-9/22)
Хэрэв та амьдралаа дээшлүүлэхийн тулд ямар нэг чухал ажил хийж байгаа бол энэ ажлаа үргэлжлүүлэн хийхийг зөвлөж байна. Хэрвээ амьдралдаа ямар нэг өөрчлөлт хийж эхлээгүй байгаа бол тодорхой арга хэмжээ даруйхан авч эхэл. Хамгийн чухал зорилгоо тодорхойлж, маш няхуур, дэс дараатай хийж эхэл. Мөнгө төгрөгний асуудал таны санааг зовооно. Хайрттайгаа мөнгө санхүүгийн асуудлаар ярилцахаа түр хойшлуул. Та удахгүй санхүүгийн шинэ эх үүсвэртэй болно.
Жинлүүр - (9/23-10/22)
Сугар гараг таны ирээдүйг захирч байгаа, одоо та хаа нэг тийшээ явахыг хүсч тэмүүлэж байгаа нь таны алсын хараатай юмыг эерэгээр хардагтай холбоотой. Хүчтэй сэтгэлийн хөөрөл эрч хүч ихтэй байна. Жинлүүрийн эмэгтэй сайхан хувцас цуглуулан өдөржин дэлгүүрээр явж чадна. Хэрвээ та амьдралдаа итгэлтэй биш байгаа бол бодож тунгаа. Орчлон хорвоо таныг хайрладаг, тиймээс ирээдүйгээ сайхнаар төсөөл.
Хилэнц - (10/23-11/21)
Жинлүүрийн Cap таны сарны энергийг чухалчлах тул хувийн ажил хэрэгтээ анхаарч, тайван байх шаардлагатай. Албан ажлаа гартаа оруулж, тайван тогтуун байхыг хичээ. Санчир гараг одоо ганцаардмал, нууцлаг зүйлсийг тань илтгэдэг нарны 12-р гэр болох Жинлүүр рүү дахин хөдөлж байна. Санчир гарагийн 4 сарын ухралт амьдралын нөхцөл байдлаа эргэн харах боломжийг танд өгсөн. Харин одоо Санчир урагшилж байгаа тул та ч урагшил.
Нум - (11/22-12/21)
Санхүүтэй холбоотой үйл ажиллагаанд тааламжтай өдөр. Удирдлагатайгаа төвийг сахисан байр сууринаас хандах, буулт хийх чадвартай байх тохиолдолд л танд ашигтай байхыг од эрхэс анхааруулж байна. Шинэ түнш болон нөлөө бүхий ивээн тэтгэгч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Таны өмнө мөнгө олох шинэ эх үүсвэр бүрэн нээлттэй байна. Та зөн совингоо дага. Тэр танд зөв замыгзааж өгөх болно.
Матар - (12/22-1/19)
Өнөөдөр та нэр хүнд, байр сууриндаа илүү анхаарна. Ажилдаа та амжилттай эргэлт хийнэ. Хүч сорьсон ажил ямар нэгэн бэрхшээл чирэгдэлгүйгээр амжилттай болохгүй. Матрын орд учраас та ямар ч ажлыг дээд зэргээр гайхалтай бүтээх хичээл зүтгэлтэй. Тийм учир ололт амжилтаараа талархлыг хүлээнэ. Гүйцээгээгүй зорилтууддаа сэтгэл түгшинэ. Эрх мэдэлтнүүд болон хамт олон тань амьдрал бага зэрэг хэцүү байх нь шудрага гэж үзнэ.
Бумба - (1/20-2/18)
Сугар гарагийн нөлөөгөөр бурхны хайр таны амьдралд эргэн ирнэ. Шийдвэр гаргахад амархан болсон үед бизнесийн үйл ажиллагаа мөн хэвийн үргэлжилнэ. Онгод орсон үед түүнээ дагавал амжилтанд хүрнэ. Шинэ зохиолчдод хэвлэлийн компаниас эерэг хариу ирж магадгүй. Мөн гэрээ хийх санал тавьж магад. Зарга хийж эхлэхэд таагүй. Сургагч гараг болох Сугар гараг бүх талаас нь тунгаан бодож байна.
Загас - (2/19-3/20)
Цолмон гараг одоо таны гэр, ажилтай холбоотой асуудлыг тань илтгэдэг дөрөвдүгээр гэр болох Ихрийн орд руу хөдлөх бөгөөд, Санчир гараг ч мөн таны нарны наймдугаар гэр болох Хилэнцийн орд руу хөдлөх болно. Санчир гарагийн ухралтын нөлөөгөөр та ажлынхаа төсөл төлөвлөгөө, өнгөрсөн үйл ажиллагаа, санхүүгийн асуудлаа дахин нягтлан үзэх шаардлага гарна. Одоо танд өрөө төлж дуусгах, тогтвортой хүчирхэг санг өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ ирээдүйн төлөө байгуулах боломж байна.