Хотын дарга Э.Бат-Үүлийн хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлт, авто замын шинэчлэл зэрэг нийслэл хотод хийж хэрэгжүүлж байгаа олон ажлыг харлуулахын тулд түүний хүү Б.Чулуудайн нэр төрд халдсан мэдээллүүд хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр ихээр гарах болсон. Хамгийн сүүлд л гэхэд МАН-аас “Бат-Үүлийн багийг хуулъя” нэртэй иргэдийг зориудаар төөрөлдүүлэх улс төрийн зорилготой самбаруудыг Чингисийн талбайд гаргасан юм.
“Бат-Үүлийн багийг хуулъя” нэртэй үзэсгэлэн гаргаж байсан МАН-ынхан самбараа бариад зугтан оджээ.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор иргэн Б.Чулуудай МАН-аас гаргасан тус гүтгэсэн, нэр төрд нь халдсан, худал мэдээллийн эсрэг хөдөлшгүй баримтуудыг өчигдөр олон нийтэд дэлгэлээ. Ингэхдээ үнэн худлыг иргэд өөрсдийн нүдээр үзэж, шүүн тунгааг гэдэг үүднээс МАН-аас гаргаж тавьсан материалуудын дэргэд самбаруудаа байрлуулсан юм.
Харин өөрсдийнх нь гаргасан мэдээллийг няцаасан баримтуудыг сөргүүлэн дэлгэтэл “Бат-Үүлийн багийг хуулъя” нэртэй үзэсгэлэн гаргаж байсан МАН-ынхан самбараа бариад зугтан оджээ. Үүнээс иргэд аль мэдээлэл нь үнэн болохыг дүгнэж байсан юм.
Үүнтэй холбоотойгоор иргэн Б.Чулуудай “Иргэдийг хохироолоо, хууль бус тендер авсан гэх зэргээр ор үндэсгүй олон асуудалтай холбож нэр хүндэд минь удаа дараа халдлаа. Ингэж гүжирдэж байгаа нь цаанаа миний аав Э.Бат-Үүлийн хийсэн ажлыг үгүйсгэж, дараагийн хийх ажлыг нь зогсоох гэсэн явуургүй оролдлого юм. Тиймээс олон удаагийн гүжир, гүтгэлэгт хариу өгч иргэддээ бодит байдлыг тайлбарлаж энэхүү самбаруудыг дэлгэн харуулж байна” гэв.
ЭХ СУРВАЛЖ: ИРГЭН Б.ЧУЛУУДАЙ
Сэтгэгдэл (3)