Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа кинотеатруудад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт явуулжээ.
Кинотеатрууд нь хэдийгээр зөвшөөрөлтэйгээр киног гаргаж байгаа ч дуун орчуулгатай гаргадагүй нь асуудал, гомдол дагуулсан байна. Ялангуяа хүүхэлдэйн киног хадмал орчуулгатай гаргадаг нь бяцхан үзэгчдийн эрхэнд халдсан байна гэж үзжээ.
Иймээс кинотеатруудад гадаадын киног ялангуяа хүүхдийн, хүүхэлдэйн киног хадмал орчуулгатай гаргахгүй байхыг тус газраас анхааруулсан байна.
Сэтгэгдэл (1)