Энэ сарын 27-ноос буюу өнөөдрөөс ирэх долоодугаар сарын 1-нийг хүртэл ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа аж.
Түүнчлэн өнөөдөр ихэнх нутгаар бороо орж бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.