МАН-ын намын удирдлагууд нэр дэвшигчдээ хандив нэрийн дор их хэмжээний мөнгө авч, түүнийхээ оронд төрийн албанд ажилд оруулдаг талаарх баримтыг МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян олон нийтэд ил болгосон.
Зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох талаар МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, А.Ганбаатар нарын бичлэг цацагдсан бөгөөд нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй “энэ бичлэгийг хэн задруулсныг олж тогтооно” мэдэгдсэн юм. Энэ нь МАН-ынхан төрийн албаныг наймаалцдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг байв.
Гэтэл өчигдөр орой Ховд аймгийн МАН төрийн албыг шат дараатайгаар үнэлсэн баримт нь олон нийтийн сүлжээнд тарсан юм. Тодруулбал, Ховд аймгийн Монгол Ардын намынхан аймгийн ИТХ-ын сонгуульд ялвал аймгийн удирдах албан тушаалд намын хүмүүсийг нэр дэвшүүлэхээр тохиролцож, 10 сая төгрөг авсан гэх баримт нь олон нийтэд ил болов. Тухайлбал Боловсролын газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Аудитын газрын дарга, ЗДТГ-ын дарга, Халамжийн хэлтсийн дарга гээд Ховд аймгийн албан тушаалуудыг 10 сая төгрөгөөр худалдсан болох нь тогтоогдсон аж.
Эх сурвалж: АН-ын сонгуулийн штаб
Сэтгэгдэл (2)